Үйлдвэрийн алдагдлын зургаан гол шалтгаан

Төлөвлөөгүй зогсолт

Үйлдвэрлэл явуулахаар төлөвлөсөн боловч гэнэтийн болон санамсаргүй шалтгааны улмаас үйлдвэрлэл зогсохыг төлөвлөөгүй зогсолт гэдэг. Жишээлбэл, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтэл, сэлбэгийн хомсдол, операторын хомсдол, шугамын дээд доод ургсгалын хүлээлт гэмтлүүд гэх мэт.

Төлөвлөгөөт зогсолт

Үйлдвэрлэл явуулахаар төлөвлөсөн боловч зайлшгүй хийгдэх ажлын улмаас төлөвлөн зогсолт хийхийг төлөвлөгөөт зогсолт гэдэг. Жишээлбэл, шугамд үйлвэрлэх бүтээгдэхүүний төрөл солих, тохируулга хийх, төлөвлөгөөт цэвэрлэгээ, төлөвлөгөөт засвар үйлчилгээ, чанарын хяналт гэх мэт.

Жижиг зогсолт

Тоног төхөөрөмж богино хугацаанд (ихэвчлэн нэг, хоёр минут) зогсох, түүнийг нь оператор буцаан ажилд оруулахыг жижиг зогсолт гэдэг. Жижиг зогсоолууд нь ихэвчлэн архаг хэлбэртэй байдаг бөгөөд (ижил асуудал/өөр өдөр) операторууд өөр өөрсдийн гаршсан аргаараа машиныг буцаан ажиллагаанд оруулдаг. Жишээ нь: машинд буруу бүтээц оруулах, материалын гацалт, буруу тохиргоо, буруу тохируулагдсан мэдрэгч, хэмжүүр гэх мэт.

Удаан горим

Нэг ширхэг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх хугацаа нь байж болох хамгийн хурдан хугацаанаас удаан үйлдвэрлэгдэхийг удаан горим гэдэг. Жишээлбэл, цэвэрлээгүй эсвэл хэт элэгдэлд орсон тоног төхөөрөмжүүд, эсвэл тос тосолгоо дутуу, эсвэл туршлагагүй оператор, шаардлага хангахгүй түүхий эдээр машиныг ажиллуулах гэх мэт.

Шугам хэвийн үеийн гологдол

Үйлдвэрийн шугам хэвийн үед гарах үйлдвэрийн гологдлийг ТЕА чанарын алдагдал талаас нь тооцож үздэг. Тодруулбал, тоног төхөөрөмжийн тохиргооноос эсвэл операторын үйлдлээс хамааралтай буруу, алдаатай үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг шугам хэвийн үеийн гологдол гэдэг. Жишээлбэл, бүтээгдэхүүнийг дахин засварлах шаардлагатай, он сар өдрийг алдаатай хэвлэсэн гэх мэт.

Шугам эхлэх үеийн гологдол

Шугам тогтвортой болохоос өмнөх үе буюу дөнгөж ажиллуулж эхлэх үед гарах гологдлыг шугам эхлэх үеийн гологдол гэдэг. Ихэвчлэн шугамд үйлвэрлэх бүтээгдэхүүний төрөл сольсоны дараа энэ төрлийн гологдлууд гардаг.

Мэдээллийн эх үүсвэр. ↗

Холбоо барих. ↗